Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын сайдын Бие төлөөлөгч Д.Батцэцэг, Т.Отгонбаатар нар Дарь-Эх орчмын ЕБС-иудын нөхцөл байдалтай танилцлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 43 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Иймд сургууль, цэцэрлэгүүд сурагчдаа хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж буй. Тэгвэл нийслэлийн гэр хороололд тэр дундаа Дарь-Эх орчимд буй Ерөнхий боловсролын сургуулиудад тулгамдаж буй асуудал байгаа эсэх мөн Боловсролын яамнаас ямар тусламж дэмжлэг шаардлагатай талаар судлахаар Боловсролын сайд П.Наранбаярын Бие төлөөлөгч Д.Батцэцэг болон Хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар нар ерөнхий боловсролын 132, 102, 127-р сургуулиудын удирдлагуудтай уулзлаа.

БЗД, Нийслэлийн Ерөнхий боловсролын 102-р сургууль,

БЗД-ийн 2-р хороонд байрлах ЕБ-ийн 102-р сургууль нь Дарь-Эх орчимдоо төдийгүй гэр хорооллын сургуулиудын ууган сургуульд нэрлэгддэг байна. Тийм ч учраас тус сургуульд тулгамдаж буй хамгийн гол асуудал нь олон жил засвар шинэчлэл хийгдээгүй барилгын гадна фасадын асуудал гэдгийг сургуулийн захирал Г.Гүнбаяр онцолж байлаа. Иймд Сайдын бие төлөөлөгч Д.Батцэцэг болон Хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатар нар тус сургуулийн гадна фасадын ажилд хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай талаарх дүн мэдээллийг яаралтай тооцоолон, Боловсролын сайдад уламжилж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахаа илэрхийлэв.

Түүнээс гадна 102-р сургуулийн захиргаа сурагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаардаг байна.

БЗД, Нийслэлийн Ерөнхий боловсролын 132-р сургууль,

Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлах 132-р сургууль нь 2016 онд 300 хүүхдийн суудалтайгаар ашиглалтад орж байсан. Гэсэн хэдий ч одоогоор 360 гаруй хүүхдийн хүчин чадалтайгаар хичээллэж байгаа аж. Учир нь жил ирэх тусам гэр хорооллын айл өрхүүдийн тоо нэмэгдэж буй тул тус сургуульд хамран суралцах сурагчдын тоо ч нэмэгдэж байгаа юм.

Иймд 132-р сургуульд тулгамдаж буй асуудал бол сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлэх юм. Гэвч өргөтгөл барих газаргүй байгаа ба энэ асуудал хамгийн их тулгамдаж буй талаар тус сургуулийн захирал Л.Батсайхан хэллээ.

БЗД, Нийслэлийн Ерөнхий боловсролын 127-р сургууль,

Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн барилга төсвийн асуудлаас үүдэн таван жил зогсонги байдалд байсан ч 2017 онд нээлтээ хийж байсан юм. Гэвч тус сургууль ашиглалтад орсон цагаасаа эхлэн дулааны асуудалтай байсан аж. Өөрөөр хэлбэл уурын зуухаар халаадаг байсан ч хүчин чадал хүрээгүйн улмаас халаалтыг газын аргаар шийдсэн байна. Гэвч үүнийг эцэг эхчүүдийн зүгээс онцгойлон анхаарч, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалдаг байна.

Түүнээс гадна 127-р сургуулийн захирал С.Хүрэлбаатар сайдын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ сурагчдын ширээ, сандлын хүрэлцээ муу, хангалтгүй байгаа талаар хэлж, сайдад уламжилж өгөхийг хүссэн юм.

Ийнхүү Боловсролын сайд П.Наранбаярын төлөөлөгчид гэр хороололд буюу Дарь-Эх орчмын Ерөнхий боловсролын 3 сургуулийн нөхцөл байдалтай танилцаж, сургуулийн захирлуудтай биечлэн уулзаж тулгамдаж буй асуудлуудыг нь сонссоноос гадна төсөв шийдэж өгөх хүсэлтүүдийг нь хүлээн авч, Боловсролын сайд П.Наранбаярт уламжлахаа илэрхийллээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 23 хэм дулаан
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.