Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр нар тендертэй холбоотой хуулийн өөрчлөлтийг буцааж татах зарчмын саналыг өнөөдөр ТБХ-нд гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсвийн тодотгол болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй билээ. Төсвийн тодотголыг дагалдаж буй зарим хуулийн өөрчлөлтийг нэр бүхий гишүүд эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм. Тодруулбал, тендертэй холбоотой хуульд өөрчлөлт оруулснаар тендер зарлаад, ААН шалгараагүй тохиолдолд шууд худалдан авалт хийх хяналтгүй тогтолцоо бүрдэх талаар УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ч.Лодойсамбуу нар өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанд зарчмын санал гаргах талаараа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Төсвийн тодотголоор далдалж оруулж ирсэн тендертэй холбоотой аюулын хуулиудыг буцааж татах, дараа тусад нь оруулж ирж, сайтар хэлэлцэх зарчмын саналыг Б.Энхбаяр гишүүнтэй хамтарч Төсвийн байнгын хороонд гаргахаар боллоо. Гишүүд нам харгалзахгүй дэмжиж хамтарна гэж итгэж байна" гэж цахим хуудаснаа мэдэгджээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "40 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр, УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэсэн тендерийн хуулийн өөрчлөлтийг Засгийн газарт буцаах саналыг Ч. Лодойсамбуу гишүүнтэй хамтарч гаргахаар боллоо. Тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулж хулгайн арга замаар бус, тусдаа бие даасан байдлаар УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх зарчмын байр суурьтай байна" гэв.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 15:00 цагт эхэлнэ.

ОБЕГ: Хэрлэн гол эргээ хальж үерлэсэн тул 43 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэв
ОБЕГ: Хэрлэн гол эргээ хальж үерлэсэн тул 43 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэв
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.