Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харбины мөсөн урлалын наадамд Монгол багууд хоёр, гуравдугаар байр эзлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дэлхийн мөсөн урлалын алдарт гурвын нэг Харбины наадам (Harbin Ice and Snow Festival) өчигдөр нээлтээ хийсэн байна. Энэхүү тэмцээнд Монголын мөсөн урлаачид оролцож байна.  36 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам нь дэлхийн олон орны жуулчдад “мөсөн хот”-оор аялах боломж олгодог юм. Өнөө жилийн наадамд Монгол, БНХАУ, ОХУ, Канад, Казахстан, Энэтхэг, Итали, Якутын 15 баг өрсөлдөж буй.

Харбины наадмын хүрээнд, Олон улсын мөсөн урлалын тэмцээний эхний ангиллын дүн гарахад Монгол Улсын багууд хоёр болон гуравдугаар байр эзэлжээ. Энэхүү уламжлалт тэмцээнд тогтмол дээгүүр байр эзэлдэг манай урлаачид дараагийн тэмцээнүүдэд ч амжилттай оролцох зорилго тавьж байна.

Ташрамд дурдахад, дэлхийн мөсөн урлалын нөгөө хоёр  алдартай наадам нь АНУ-ын Аляска, Канадын Оттавад болдог ажээ.

“Экспортлогчдын тэмдэглэлт өдөр
“Экспортлогчдын тэмдэглэлт өдөр"-тэй болов
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.