Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: Аялж, зугаалж буй зургийг тань “судалгаа“ болгон ашиглаж буй хулгайчдад боломж бүү олго

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 51 секунд

Урин дулаан цаг дуусахаас өмнө бүгд аялалд гарчээ. Бүтэн жилийн алжаал ядаргаагаа тайлж, байгалийн сайханд амрахын сайхныг үгээр илэрхийлэхэд илүүц биз ээ. Харин тэрхүү мэдрэмжийнхээ багахныг ч болтугай хадгалж авч үлдэхэд бидэнд гэрэл зураг тусалдаг. Тиймдээ ч байгаль дэлхийн хамаг л сайхан бүхний дэргэд дурсамжтай мөчөө фото хальсанд буулгах нь бий. Үргэлжлээд олон хүний нүдийг унагасан тэрхүү зураг, бичлэгээ сошиалд нийтлэн хүмүүсийн атаархлыг төрүүлээд амжина. Гэвч бидний амьдралд энгийн л зүйл болж харагдах энэ зүйл эргээд ямар эрсдэл учруулж болохыг та бодож үзсэн үү. Хамгийн энгийн жишээ. Хулгайчид цахимжжээ. Бүр нарийндаа хөдөө гадаа зугаалж яваа зураг, бичлэгийг тань хулгайчид "олз" болгон ашиглаж, судалгаагаа сошиалд хийдэг болж. Гол "олз" нь таны эзэнгүй орхисон эд хөрөнгө аж. Тэд ийнхүү судалгаагаа нарийн гэгч нь хийж, таныг гэртээ байхгүйг лавтгаж баттай болгосныхоо дараагаар дараагийн алхмаа хийнэ. Товчхондоо, таны эзэнгүй үлдээсэн эд хөрөнгөд халдаж, нэвтэрнэ гэсэн үг.

Ганцхан жишээг энд дурдья. Энэ сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэрт нь хулгай орсон байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад оршин суугч А нь гэрээсээ хол аялж зугаалж яваа зургаа оруулсан нь гэмт хэрэгтэнд мэдээлэл болж өгсөн байжээ. Ингэхдээ тухайн хулгайч хохирогчийн фэйсбүүкийн зурагнаас нь харж, тухайн айлыг эзэнгүйг мэдээд, гэрт нь хулгай хийсэн аж.

2024 он гарсаар орон байрны хулгайн, гэмт хэргийн шинжтэй 983 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Дээр дурдсан нь ердөө нэг кейс нь.

Аялж зугаалсан зургаа огт бүү нийтлээрэй гэж байгаа юм биш. Харин гайхалтай мөчийг харуулсан зургуудаа аяллаас ирсэн хойно гэртээ тухтай гэгч нь сууж байгаад сэтгэл амар нийтэлж болно шүү дээ. Гэр бол үнэ цэнтэй олон зүйл хадгалагдах орчин шүү дээ. Харин түүнийгээ хамгаалахад та бидэнд хамгийн энгийн алхмууд л тус болж чадна. Хулгайчдад боломж бүү олго.

О.АНУЖИН

БАЙР СУУРЬ: Хөрөнгө оруулагчдыг дэмжиж, том төслүүдээ хөдөлгөх нь эдийн засагт эерэг үр дүн авчирна
БАЙР СУУРЬ: Хөрөнгө оруулагчдыг дэмжиж, том төслүүдээ хөдөлгөх нь эдийн засагт эерэг үр дүн авчирна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.