Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа-Нара: УИХ дахь Хүний эрхийн дэд хороо маргааш шуурхай хуралдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ дахь Хүний эрхийн дэд хороог шуурхай хуралдуулах хүсэлт гаргасны дагуу маргааш Дэд хороо хуралдахаар болжээ.

Тодруулбал, тэрбээр "Хүний эрхийн суурь зарчмыг хөндөж буй цаг үеийн тулгамдсан асуудлаар тэр дундаа Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай залуугийн талаар хууль хяналтын байгууллагын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх зайлшгүй шаардлага үүссэн тул миний бие Улсын Их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувиар тус хороог яаралтай хуралдуулах хүсэлт тавьсны дагуу Маргааш буюу 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Мягмар гарагт Үндсэн хууль танхимд хуралдахаар тов гарлаа" гэлээ.

Дашрамд мэдээлэхэд, Хүний эрхийн дэд хороо 10 гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Үүнд:

1. Х.Баасанжаргал УИХ-ын гишүүн

2. Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн

3. М.Нарантуяа-Нара УИХ-ын гишүүн

4. О.Номинчимэг УИХ-ын гишүүн

5. П.Сайнзориг УИХ-ын гишүүн

6. Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүн

7. Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн

8. Г.Уянгахишиг УИХ-ын гишүүн

9. Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн

10. С.Эрдэнэболд УИХ-ын гишүүн нар багтдаг билээ.

МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
МУГТ Л.Энхрийлэн амжилтаа ахиулж, шөвгийн наймд БНСУ-ын тамирчин Хө Мимитэй барилдахаар шалгарлаа
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.