Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваний сонгууль Хятад улсын хараанд өрнөнө

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 35 секунд

Тайваний ерөнхийлөгч, парламентын сонгууль бямба гарагт болно. Тайвань 1987 он хүртэл цэргийн дэглэмийн дор байсан. Олон жил үргэлжилсэн ардчиллын төлөөх тэмцлийн үр дүнд авторитари дэглэмийг устгаж 1996 онд анхны ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан байдаг.

Хөрш Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг бөгөөд Тайваний сонгуулийг үргэлж ойроос ажиглаж ирсэн. Харин Тайваний зүгээс өөрсдийгөө тусгаар улс гэж үзэж Бүгд найрамдах хятад улс гэж албан ёсны нэрийг ашигладаг.

Энэ удаагийн сонгуульд Хятадын асуудал сонгуулийн сурталчилгааны гол сэдэв болж байна. Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн жил “нэг улс, хоёр систем”-ийг сонгохгүй бол арлыг хяналтдаа оруулахын тулд хүч хэрэглэнэ гэж анхааруулаад байсан юм.

Тайваний сонгуулийн систем:

Намууд:

Энэ сонгуульд Ардчилсан хөгжлийн нам(ДПП), Күоминтан хэмээх хоёр гол нам өрсөлдөнө.

Одоогийн парламентад ДПП нам 68 суудалтайгаар олонх болдог. Харин Күоминтан нам 35 суудалтай.

ДПП нам Тайваний тусгаар байдлыг эрхэмлэдэг бол Күоминтан нам Бээжинтэй ойр харилцаатай байх сонирхолтой. 

Энэ удаагийн сонгуульд нийт 45 нам парламентын сонгуульд суудал авахаар өрсөлдөж байна. Гэвч ихэнх нь жижиг нам учир ялалт байгуулах магадлал бага.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид:

Гурван хүн Ерөнхийлөгч болохоор өрсөлдөж байна. Одоогийн Ерөнхийлөгч Цай Инвэнь ДПП намаас, Хан Коюу Күоминтан намаас, Жэймс Сон жижиг намаас нэр дэвшиж байна.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч таван сарын 20-нд албан тушаалаа хүлээж авна.

Ерөнхийлөгчийн албаны хугацаа дөрвөн жил бөгөөд дээд талдаа хоёр удаа сонгогдох боломжтой.

Тайваний Ерөнхийлөгч цэргийн удирдагч байдаг. Засгийн газраа бүрдүүлж, хууль батлахад гарын үсэг зурдаг.

Сонгууль:

Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд олонхын саналыг авсан байхад хангалттай.

Парламентын сонгуульд сонгогч бүр орон нутгийн нэр дэвшигч, намд гэсэн хоёр төрлийн санал өгдөг.

Тайваний парламент нийт 113 суудалтай. Үүнээс 73 суудлыг ард иргэдийг саналаар сонгодог бол 34 суудлыг намын жагсаалаар сонгодог байна. Харин зургаан суудлыг Тайваний уугуул иргэдэд олгодог байна.

Тайваний парламент дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Хоёрдугаар сарын нэгнээс парламентын шинэ гишүүд ажлаа хүлээж авна.

Тайваний нийт 23 сая иргэнээс 19 сая хүн сонгууль өгөх боломжтой. Сонгууль өгөхийн тулд 20 настай байх шаардлагатай.

Өнгөрсөн ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль нийт иргэдийн 66%-ийн ирцтэй байсан.

Эх сурвалж: Reuters

 
2020 онд Монголд болох боксын 11 тэмцээний хуваарийг баталжээ
2020 онд Монголд болох боксын 11 тэмцээний хуваарийг баталжээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.