Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

ЦУОШГ-аас цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Тодруулбал,

Энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд ихэнх нутгаар хална. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

Дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, гүйлгээнд гаргажээ
Дурсгалын 5000 төгрөгийн дэвсгэртийг цөөн тоогоор үйлдвэрлэж, гүйлгээнд гаргажээ
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна