МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шуурхай хуралдаан болж хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тодруулбал, олимпын наадмын буудлагын төрөлд манай улсаас Эрэгтэйчүүдийн төрөлд Н.Баяраа, Э.Даваахүү, эмэгтэйчүүдийн ангилалд О.Есүгэн нар эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцохоор болоод буй юм. Гэвч ОУХМ О.Есүгэн, Н.Баяраа нарын 3 дасгалд буудах эрх авах байсан мэдүүлэг бүхий албан бичгийг Буудлагын холбоо дутуу бөглөж МҮОХ-нд хүргүүлсэн байсан гэх асуудлаас үүдэн хоёр тамирчин зөвхөн нэг дасгалдаа буудах эрхээ авч, 2 дасгалдаа оролцох боломжгүй болсон талаар тайлбар өгч буй.
Энэ үеэр МҮОХ-ны ЕНБД Э.Бадар-Ууган "Буудлагын холбооноос ирүүлсэн гурван тамирчний мэдүүлгийг явуулж, баталгаажуулсан. Нэмэлт зайнд оролцох хүсэлт огт ирүүлээгүй" гэлээ.