Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны найман эрэгтэй, эмэгтэй нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, эрх бүхий лабораторид шинжлүүлэн хариуг баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд хүргүүлэх ёстой билээ.

Тэгвэл дээрх 48 тамирчнаас авсан сорьцыг Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн бөгөөд 48 цагийн дотор шинжилгээний хариу гарах ёстой бөгөөп өнөөдөр хариуг албан ёсоор задлах талаар холбогдох албаныхан мэдээлж буй.

Дашрамд сануулахад, тамирчид бэлдсэн сорьцын сав, уух усыг тамирчин өөрөө сонгоно. Сорьц өгөх үйл ажиллагааг хяналтын ажилтнаас гадна тагнуул, цагдаа, АТГ-ын төлөөлөл байж шалгадаг бол мөн допингийн шинжилгээ өгөх гэж буй тамирчны биед гаднын ямар нэг зүйл байгаа эсэхэд үзлэг хийдэг байна.

Тамирчин сорьцын хоёр сав дээр бичигдсэн нэрийг иргэний үнэмлэхтэйгээ тулгана, бүрэн бүтэн байдлыг шалгаж, лацадна. Үүний дараа хөргөгчид хадгалдаг. Допингийн эсрэг дүрмийн олон улсын стандартын дагуу тамирчин хүн өөрийн биед хориглосон бүтээгдэхүүнийг оруулахгүй байх үүрэгтэй байдаг аж.

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай эрэгтэйг эрэн хайж байна
Гэрээсээ гараад сураггүй алга болсон 17 настай эрэгтэйг эрэн хайж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.