Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн түймэрт өртсөн амьтдын зулзаганд уут оёж өгч байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

Австралийн ойн түймэр намжихгүй байгаагийн үр дүнд олон амьтан хохирч, устаж байна. Харин түймэрт өрсөн амьтдад туслахаар гар урлал хийдэг хүмүүс нэгджээ.

Амьтдыг Хамгаалах Гар Урлалын Холбооны зүгээс өнчирч хоцорсон, түймэрт шархтан кенгуруний зулзага, сарьсан багваахай зэрэг амьтдад уут, дэвсгэр нэхэж байна.

Тус холбоо Австралийн таван мужид үйл ажиллагаа явуулдаг ч гишүүдийнх нь хүрээ илүү өргөн. Сайн дурын ажилтнуудад зааварчилгаа өгч, аварсан амьтдад аль болох олон зүйл нэхэхийг уриалдаг байна.

2019 онд 1000 гаруй гишүүнтэй байсан бөгөөд гудамжинд орхигдсон нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтанд зориулж нэхдэг байжээ. Харин одоо түймрийн хэмжээ огцом нэмэгдэж байгаагаас холбооны зорилго өөрчлөгдөж, гишүүдийн хүрээ ч өргөжжээ. Одоо 120 мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Та мэдэх ёстой

Австралийн ойн түймэрт хагас тэрбум амьтан өртөөд байна. Түймэр хүчтэй дүрэлзэж буйн улмаас хэчнээн амьтан устсаныг тодорхойлох боломжгүй ч, хэдэн сая амьтан үгүй болсон байх магадлалтайг албанынхан мэдэгдэж байна.

Түймрийн сөрөг нөлөө кенгуру, коала баавгай зэрэг Австралийн уугуул амьтдад хамгийн хүнд тусч байна. Нью Саут Уэльс мужийн бүх коала баавгайн гуравны нэг устаж, амьдрах орчны гуравны нэг шатаж үгүй болжээ.

Амьтад түймэрт өртөж үхэж байгаа гэхээс илүүтэйгээр түймрийн үр дүнд амиа алдаж байна. Өнчирч хоцорсон амьтад өлсөж үхэх эсвэл амьдрах үүрээ алдсан учир бусад амьтны хоол болж байна.

Австрали улсад хэдэн сарын турш ассан түймэрт нийт 18 сая га газар шатаад байна.

Эх сурвалж: CNN

 
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт Вашингтонд болно
Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт Вашингтонд болно
 
Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
Сонсголонгийн гүүрийн нэг урсгалыг хааж, засварын ажил хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.