Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Төрхүү: Тос асгасан хүн нь гэртээ бүгээд “Дарга нар ТҮК-ийн ажилчдыг мөлхүүллээ“ гэж коммeнт бичээд турхирч сууж болохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Төв талбайг ТҮК-ийн ажилтан гараараа зүлгэн угааж буй бичлэг цахим орчинд тархснаар багагүй шүүмжилсэн дагуулсаар байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дахин байр сууриа илэрхийлж, тайлбар хийлээ. Тэрбээр,

"Нийтийн 00 хэрхэн заваан хэрэглэж байгаа талаар нууж хаахгүй хэлж чаддаг болсон, шаардлага тавьж байна. Нийтийн талбайг хоггүй, тосгүй цэвэрхэн ашиглах талаар одоо хөндөх цаг болсон. Таны гэрийн шалнаас юугаараа өөр юм бэ, Төв талбай, таны үйлчилгээ явуулж ашиг олсон тэр орчин. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэдэг шиг орхидог. Чи цалин авч байгаа юм чинь цэвэрлэх ёстой гэж байгаа бол та ашиг олсон бол бас цэвэрхэн, яг анх байснаар нь цэмцийлгэж орхих ёстой биш үү. Техник технологи байна уу байна, хүний гараар хийгдэх зүйлс ажиллагаа ч байна. Өөрсдөө цэвэрхэн ухамсартай байчихаад дараа нь бусдыг элдвээр хэльe.

Тос асгасан хүн нь гэртээ бүгээд дарга нар ТҮК-ийн ажилчдыг мөлхүүллээ гэж коммeнт бичээд турхирч суудаг байж таарахгүй. Дахин дахин хэльe. Энэ хот бидний хот. Бид нэг хот нэг гэр бүл. Хотоо өөрийн гэр шигээ хүн нэг бүр бодож, санаж сарвайж эхэлсэн цагт сая Улаанбаатар сайхан цэмцгэр хот болно оо. Нийтийн үйлчилгээний салбарынхан маань ийм халуун сэтгэлтэй ажилладаг. Машинаар цэвэрлэхдээ цэвэрлээд болохгүй бол мөлхөөд ч үзэж тардаг. Машиндаа туг зүүж давхихаас илүү эх оронч сэтгэл бол байгаа орчиндоо цэвэрхэн байх юм шүү" гэв.

ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн амь насаа алдав
ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн амь насаа алдав
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.