Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл, дүүргийн удирдах 120 гаруй албан тушаалтнуудад Жендэрийн сургалт хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд  батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай байгааг ХЭҮК-оос хийсэн судалгаагаар тогтоосны дагуу албан байгууллагуудад  нөлөөллийн ажлыг зохион байгуулж иржээ. Энэ удаа ХЭҮК  болон НЗДТГ хамтран баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.  Сургалтад нийслэл, дүүргийн 120 гаруй удирдах албан тушаалтнуудыг хамруулж байна. Олон улсын түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан үзүүлэлтээр 2019 онд Монгол Улс 79 дүгээр байрт эрэмбэлэгдсэн бөгөөд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байна гэдгийг ХЭҮК-ийн Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ онцолсон юм.

Онцгойгийн тамирчид чөлөөт бөхийн УАШТ-ээс дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Онцгойгийн тамирчид чөлөөт бөхийн УАШТ-ээс дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга