Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын голдирол хааж, урсац сааруулсан мод бургасыг чөлөөлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үерийн эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийж буй аж.

126 гишүүнтэй шинэ парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл даргална
126 гишүүнтэй шинэ парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл даргална
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.