Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

126 гишүүнтэй шинэ парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн болох Д.Рэгдэл даргална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсад байнгын ажиллагаатай 9 дэх удаагийн парламент 126 гишүүнтэй бүрдэж буй. Тэгвэл уг парламентын анхдугаар чуулганыг хамгийн ахмад гишүүн даргалах хуультай.

Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалах юм. Анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр 10:00 цагт нээж, парламентад шинээр сонгогдсон 126 нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангаргаа өргөх юм.

Дашрамд сануулахад, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нь 73 настай бөгөөд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт нэр дэвшин сонгогдоод буй юм.

Делфин Мирудо: Монголчууд өнөө цаг үедээ амьдардаг нь Францчуудаас ялгаатай
Делфин Мирудо: Монголчууд өнөө цаг үедээ амьдардаг нь Францчуудаас ялгаатай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.