“Mongolia Mining 2020” үзэсгэлэн арав дахь жилдээ уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг.
Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Франц болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Оролцогч компаниудын тоо энэ жил мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Чех, Хятад, Канад, Англи зэрэг улсаас өргөн бүрэлдэхүүнтэй аж ахуйн нэгжүүд оролцоно.
Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж, уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц болсон юм.
Монголын уул уурхайн хамгийн том үзэсгэлэнгээр хүлээн зөвшөөрөгдөөд буй “Mongolia Mining” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Алтан ивээн тэтгэгчээр Жиндиншин ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр Цбон ХХК ажиллаж байна.
Талбай дүүргэлт 80 хувьтай явагдаж байна.
Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.org цахим хуудсаар бүртгэл явагдаж байна.