Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Ерөнхий сайд ЗГ-ынхаа 40 хувьд нь АН, ХҮН намын төлөөллийг оруулж, УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох саналаа илэрхийлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

УИХ-ын 9 удаагийн сонгуулиар тун сонирхолтой парламент бүрдээд байгаа юм. Хэдийгээр МАН олонх болсон хэдий ч дөнгөж 54 орчим хувийг бүрдүүлсэн билээ. Үлдсэн хувийг нь Ардчилсан нам, ХҮН нам, Үндэсний эвсэл, ИЗНН намууд авсан билээ.

Өөрөөр хэлбэл, яг энэ цаг үед дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ. УИХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуулт улс төрийн хувьд хамгийн сонирхол татсан сэдэв болоод байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн энэ сонгуулиар биелэлээ олж олон намуудын төлөөлийг парламентад орж ирлээ. Тиймээс МАН хэдийгээр олонх болсон ч гэсэн шинээр байгуулагдах Засгийн газартаа Ардчилсан нам, ХҮН намын төлөөллийг оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдах Засгийн газрын 60 орчим хувийг Ардын намаас бүрдүүлж үлдсэн 40 хувийг нь АН-аас, ХҮН намаас оруулах гэнэ. Сануулахад, хамтарсан засаг байгуулах асуудал эртнээс яригдаж байсан юм. Тодруулбал, 2022 оны наймдугаар сард ЗГ-ын сайдуудаа давхар дээлтэй болгож бүрдүүлэхдээ л “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газар гэдэг агуулгыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс хөндөж байсан юм. Дараа нь буюу өнгөрсөн 2023 оны 9 дүгээр сард МАН-ын генсек Д.Амарбаясгалан, С.Баяр болон АН-ын дарга Лу.Гантөмөр, С.Баярцогт, ХҮН намын дарга Т.Доржханд нар дэгийн хуулийн ажлын хэсэг гэдэг агуулгаар Герман улсад очиж байсан юм. Энэ үеэр сонгуулийн дараах хамтарсан засаг байгуулах асуудлыг ярилцсан гэх агуулгыг манай сайт мэдээлж байсан юм.

Мөн УИХ-ын даргад МАН-ын генсек Д.Амарбаясгаланг томилох байр суурийг Ерөнхий сайд илэрхийлсэн гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5,5 км замын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна
Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлд тавих 5,5 км замын ажил ирэх долоо хоногт бүрэн дуусна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.