Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Наймдугаар сард бороо хур элбэг, есдүгээр сард нийт нутгаар дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булганы ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин аравдугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

ТАНИЛЦ: Ирэх долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ТАНИЛЦ: Ирэх долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.