Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүрмээ биелүүлээгүй ачилтын дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 33 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийжээ.

Иргэдийн зүгээс автомашиныг нь хаана журамласан нь тодорхой бус, ачилтын компаниуд тухайн эзэнд нь утасдаж мэдэгддэггүй, цагдаагийн шийдвэр, албан бичгээ үзүүлдэггүй гэх мэт гомдол өнөөдрийг хүртэл гарсаар байгаа юм. Харин өнөөдрөөс эхэлж автомашин ачилтын компаниуд чанга яригчаар сануулж, журамласан зогсоолын мэдээллийг иргэдийн гар утсанд мессеж илгээдэг боллоо.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “2015 онд баталсан “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг өнгөрсөн оны зургадугаар сард шинэчилсэн. Ингэхдээ жолоочид мэдэгдэхгүйгээр шууд ачдаг байсныг болиулж, гурван удаа чанга яригчаар тухайн машины улсын дугаарыг дуудах шинэ заалт нэмэгдэж орсон. Дүрэм журмаа биелүүлээгүй дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоосон. Цаашид ч иргэдэд мэдээлдэггүй дүрэм журмаа зөрчсөн компаниудад хариуцлага тооцно. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын ихэнх нь ямар дүрэм зөрчиж, автомашинаа хаана журамлуулснаа мэдэхгүй ийш тийш залгаж, цаг хугацаа алддаг учраас одоо гар утсанд нь мэдээлэл өгдөг боллоо” гэв.

Шалгалтын үеэр Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар өнөөдрөөс /2020.01.07/ автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар зурвас илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.

Ажлын хэсэг энэ сарын 10-н хүртэл ачилтын компаниудад хяналт шалгалт хийх аж. Иргэд автомашинаа ачуулаад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нийслэлийн Автозамын хөгжлийн газарт хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт өнгөрсөн онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнх хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг байна.

Монголын 2 тамирчин Эрхүү хотноо алт, мөнгөн медаль хүртжээ
Монголын 2 тамирчин Эрхүү хотноо алт, мөнгөн медаль хүртжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.