Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 39 гомдол, мэдээллийг хянан шалгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 502 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 216 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 286 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажигчлагч, 27 сэтгүүлч ажиллана
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаадын 259 ажигчлагч, 27 сэтгүүлч ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.