Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайланд улс 2019 онд хамгийн олон хүний наймааны хохирогчдыг аварчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

Тайланд улс өнгөрсөн жил хүний наймааны хохирогч болсон 1807 иргэнийг аварсан байна. 2018 онд энэ тоо 622 байсан.

2015 онд хамгийн олон хүний наймааны хохирогчийг буюу 982 хүнийг аварч байжээ.

2019 оны хувьд хохирогчдын 60% эмэгтэйчүүд байсан бөгөөд ихэнх нь хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ. Хохирогчдын гуравны нэгийг хөрш Малайзыг зорьсон Бирм цагаачид эзэлж байна гэж Цагдаагийн газраас мэдээлжээ.

АНУ-аас Тайландыг далайн хүнс үйлдвэрлэл, секс худалдааны салбарт хүнийг наймааг зогсоох тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилсний дараагаар Тайланд улс энэ асуудлыг шийдэхээр шаргуу ажиллаж ирсэн.

Гэвч олон тооны хохирогчийг аварсан нь засгийн газарт эргээд дарамтыг бий болгоно гэж хууль, хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Одоогоор Тайландад төрөөс дэмжлэг үзүүлдэг есөн хоргодох байр байдаг. Гэвч хоргодох байруудад ажилчид дутмаг, хохирогчдод очих дэмжлэг, төсөвт бага.

Хүний наймааны хохирогч болсон хүн хоргодох байранд амьдарч, төрөөс мөнгөн тусламж авах зэргээр засгийн газраас тусламж авч болдог байна.

Хохирогчид шүүх хурал хүлээх зуураа хуулийн дэмжлэг авч, ажиллах боломжтой байдаг байна.

"Гүн цочролд орсон олон тооны хохирогчид нэг бүрчлэн анхаарал халамж авч чадахгүй байж магадгүй гэж эмээж байна. Хоргодох байранд нэг дор олон хүн ирэхэд, эрүүл мэндийн үйлчилгээнээс эхлээд тус бүрд нь эрх эдлүүлэх боломжгүй байна" хэмээн Хүний эрх, хөгжлийн байгууллагын мэргэжилтэн Чонтика Тангворамонгкон хэлжээ. Хүний эрх, хөгжлийн байгууллага нь цагаачид, хүний наймааны хохирогчдод үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгдөг байна.

Эх сурвалж: The Guardian

 
“Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдааны шилдгүүд тодров
“Монголын сайхан бичигтэн-2019” улсын уралдааны шилдгүүд тодров
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.