Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мексикийн хар тамхины дайн: 60 мянган хүн “алга” болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 2 секунд

Мексик улс хар тамхины дайн эхлүүлснээс хойш 60 мянган хүн алга болоод байгааг албаныхан мэдээлжээ.

Өмнө нь уг тоог 40 мянга гэж тооцоолж байсан.

Үүний сацуу өнгөрсөн жилд л гэхэд 31 мянган хүн аллагын хохирогч болсон байна.

Хар тамхины бүлэглэл, гэмт хэргийн зохион байгуулалтай бүлэглэлүүд амиа алдсан, алга болоод буй хүмүүсийн гол буруутан хэдий ч энэ асуудалд хамгаалалтын албаныхан ч бас буруутгагдаад байна.

Алга болоод буй хүмүүсийн 53%-ийг 15-35 насныхан, 74%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

1964 оноос хойш алга болсон хүмүүсийн нийт тоо 61,637. Гэвч энэ тооны ихэнх хэсэг 2006 оноос хойш хамаарч байгаа юм. 2006 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Фелипе Кальдерон хар тамхины наймааг цэргийн хүчээр дарахаар шийдвэр гаргасан байдаг.

Түүнээс хойш хоёр удирдлага солигдсон ч, асуудал хэвээр үлдсэн.

Мексикийн Эрэн сурвалжлах хорооны дарга Карла Күйнтана  даваа гарагт хэвлэлийн хурал дээр “Өнгөрсөн жил 5000 гаруй хүн алга болсон. Энэ аймшигтай тоо хэчнээн гэр бүл зовсныг илтгэж байна” гэж мэдэгджээ.

Латин Америкийн зарим орны алга болсон хүмүүсийн хамгийн өндөр тоог Мексик даваад байна. 1996 онд дууссан Гватемал улсын 36 жилийн иргэний дайнд 40 мянган хүн сураггүй болсон байдаг. Харин Аргентин улсад 1976-1983 он хүртэл үргэлжилсэн цэргийн дэглэмийн үеэр 30 мянган хүн арга болсон байдаг.

Родригес 2018 онд Андрес Мануэль Лопес Обрадор Ерөнхийлөгч болсны дараа 1124 цогцсыг 873 нууц оршуулгын газраас олж гаргаад байна гэж Мексикийн хүний эрхийн хорооны орлогч сайд Алехандро Энсинас хэллээ.

Зүүн жигүүрийн Ерөнхийлөгч хар тамхины бүлэглэлийн дайсагнал, хагарлаас болж олон тооны хүмүүс амиа алдаж байхад эх орондоо дайныг эцэслэж, энх тайвныг бий болгоно гэж амлаад байсан.

Та мэдэх ёстой

Мексикийн хар тамхины дайн бол Мексикийн засгийн газар, хар тамхи наймаалагч бүлгүүд хоорондын зөрчил. 2006 онд засгийн газрын зүгээс энэ асуудалд цэргийн хүчийг ашиглаж эхлэхдээ хар тамхитай холбоотой хүчирхийллийг бууруулах гол зорилготой байжээ. Хар тамхины эрэлт хэрэгцээ, хар тамхи худалдаалахаас урьдчилсан сэргийлэхээс илүү хар тамхины том бүлэглэлүүдийг тараахыг гол зорилгоо болгосон.

Мексикт хар тамхи худалдаалдаг бүлгүүд хэдэн арван жилийн турш оршсон ч, хүч нөлөө нь 1990 онд Колумбын Кали, Меделлин бүлгүүд устсаны дараа ихэссэн байна. Дэлхийн хууль бус хар тамхины зах зээлийг Мексикийн бүлэглэл давамгайлдаг.

Эх сурвалж: BBC
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл бүрэн эхээрээ
Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл бүрэн эхээрээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.