Х.Баттулга: Газрыг чинь 126 Ч.Хүрэлбаатарчууд гарч ирээд гадныханд 100 жилээр өгөх гээд байгаа учраас би намаас томилолт аваад 4-р тойрогт ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгч асан Х.Баттулга бусад нэр дэвшигчдийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэд, сонгогчидтой уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр " 126 Ч.Хүрэлбаатарчууд гарч ирээд газрыг чинь 100 жилээр гаднынханд өгөх гээд байгаа учраас би намаас томилолт аваад 4-р тойрогт ирлээ.Өнөөдөр Улаанбаатар хотод бурхан болоход оршуулгын газраа гадны хүнээс авч байгаа шүү. 2024 оны 06 дугаар сарын 28-нд бид Монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй Монгол хүнээ сонгохгүй бол 126 Ч.Хүрэлбаатарчууд гарч ирээд газрыг чинь гадныханд 100 жилээр өгнө. Энийг ярих гэж би энд 4-р тойрогт намаас томилолт аваад зөв гэж шийдээд та бүхний өмнө ирээд зогсож байгаа маань энэ юм" гэв.

Г.Дамдинням: Хүнд үйлдвэрлэл технологийн паркийг Сэлэнгэ аймагт төрөлжүүлнэ
Г.Дамдинням: Хүнд үйлдвэрлэл технологийн паркийг Сэлэнгэ аймагт төрөлжүүлнэ
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц