АН-ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Монгол хүний дундаж наслалтыг “80+“ хүргэх стратеги боловсруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Ингээд АН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна. АН мөрийн хөтөлбөртөө,

  • Монгол хүний дундаж наслалтыг "80+" хүргэх стратеги боловсруулна
  • "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
  • Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлого үргэлжлүүлнэ
  • Үнийн өсөлтийг хязгаарлаж инфляцийн түвшинг нэг оронтой тоонд тогтворжуулна
  • Гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангана
  • Зээлийн хүүг бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  • "Шүршүүр-Жорлон" хөтөлбөрийг тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдэд санал болгож хамтран хэрэгжүүлнэ,
  • Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлж одоо байгаа олон улсын түвшнээс 20 байраар урагшлуулна
  • Улаанбаатар хотод байгаа дээд боловсролын байгууллагуудын байршлыг хэвээр үлдээж, харин шинээр байгуулагдах бүсийн төв бусад хотуудад олон улсын боловсролын шинэ үүсгэл санаачилгыг бодлогоор дэмжинэ
  • Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил, хөдөлмөрийн бүх төрлийн гэрээт ажлын хөлснөөс суутган тооцохыг зогсоож, зайнаас болон цагаар ажиллах боломжийг бүрдүүлнэ
  • Сэтгүүлчийг хэвлэн нийтэлснийх нь төлөө хорьж цагддаггүй хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ
  • Байгалийн баялгаас орж буй орлого, төсөв тендерийг иргэдээр хэлэлцүүлдэг шинэ тогтолцоонд гаргана

Ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарж унших боломжтой

ШУУД: “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж байна
ШУУД: “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт болж байна
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц