МАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР: Баялгийн сан, НД-ын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр гарчээ. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрөөс танилцуулж байна. МАН мөрийн хөтөлбөртөө

  • Баялгийн сан, нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
  • Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.
  • Цэцэрлэг, сургуулийн орчинг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй таатай, суралцах орчинг бүрдүүлнэ.
  • Олон Улсын нэр хүндтэй сургуульд багшилж буй монгол эрдэмтэд, гадаадын туршлагатай профессор, докторуудыг урьж, дотоодын их сургуульд хичээл заах, нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Багшлах хүний нөөцийг чадавхжуулж, цэцэрлэгийн багш 10000, бага ангийн багш 2000, ЕБС-ийн багш 11000, англи хэлний 2000, МСҮТ-ийн 2000 багшийг гадаад дотоодод бэлтгэх бодлого баримтална гэжээ.

МАН-ын мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцахыг хүсвэл энд дарж унших боломжтой.

Л.Оюун-Эрдэнэ: Ардчилал бол албан тушаалд сүнсээ худалддаг хэдхэн хүний авлигын хэрэгсэл биш
Л.Оюун-Эрдэнэ: Ардчилал бол албан тушаалд сүнсээ худалддаг хэдхэн хүний авлигын хэрэгсэл биш
 
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
НИТХ дахь ХҮН намын бүлэг отгон хуралдаа оролцлоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц