Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

ХЭҮК УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеэр олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан сонгуулийн эрх бүхий иргэдийн сонгох эрхийг хангах хүрээнд сонгуулийн санал авах байр тэдгээр иргэдэд хүртээмжтэй орчныг бүрдүүлсэн эсэхэд мониторинг хийжээ. Ингэхэд дараах зөрчлүүд илэрчээ. Тодруулбал,

Сонгуулийн тухай хуулийн 23.5, 68.2.10 дахь заалтуудад тусгасны дагуу сонгуулийн ажиглагч нь нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлт, тэмдэглэлтэй танилцах эрхтэй боловч гэрэл зураг авах, хуулбарлан олшруулахыг 23.6 дахь заалтаар хориглосон байдаг. Иймд ажиглагчийн нэрийн жагсаалттай танилцах, баримтжуулах эрх нь хязгаарлагдмал хүрээнд хэрэгжсэн.

  • Нийт 14 хэсгийн хороо нээлтийн хэсэгт нийт сонгогчийн тоог зарлаагүй. 203 ажиглагчаас 17 ажиглагч бүртгэлийн хэсгээс хэт хол суусны улмаас шилжих хуудас, түр хасав төлөвийг сэргээж буй эсэх талаар мэдээлэл авч чадаагүй байна.
  • Мөн тухайн санал авах байранд санал өгөх ёстой боловч нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй тохиолдол гарсан.
  • Сонгогч хаягаа шилжүүлээгүй, хаягийн зөрчилтэй, хэсэг андуурах гэх мэт сонгогчийн буруутай үйлдлээс улбаалсан хүндрэл гарсан.
  • Нэг хэсгийн хороонд хурууны хээ уншуулахад өөр хүний мэдээлэл, регистр гарсан. Уг зөрчлийг шалгаж үзэхэд, хэсгийн хорооны ажилтнууд шивэлт хийх явцдаа алдаа гаргасныг тогтоон асуудлыг шийдвэрлэсэн байна.
  • Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нийт 6 хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой 4 ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Мөн үүнтэй ижил нэг хаяг дээр 5 танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг тохиолдол 2-3 удаа гарсан байна.
  • Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хэсгийн хороодод хүргүүлсэн Сонгогчдын нэрийн жагсаалтад мониторингийн аргачлалын дагуу хяналт тавихад мэдээлэл өгөхөөс татгалзсан тохиолдол гарсан.
  • СЕХ-ны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-ын 3.1.2 дугаар зүйлд заасан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах эрхтэй гэсний “танилцах” гэдэг хяналт тавих боломжийг хумьж, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулсан.

Хүүхдийн зуслангууд амрах хоногоосоо шалтгаалж 290.000-1.485.000 төгрөгийн төлбөртэй байна
Хүүхдийн зуслангууд амрах хоногоосоо шалтгаалж 290.000-1.485.000 төгрөгийн төлбөртэй байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.