2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хандивын дансаа нээлгээд байгаа. Тэгвэл УИХ-ын зарим гишүүдээс сонгуулийн зардлын талаар байр суурийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ "Би анхнаасаа бүсчилсэн тойргийг дэмжээгүй. Яагаад гэвэл зардал нь хэтэрхий өндөр. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу гаргах зардал 1.5 тэрбум төгрөг. Тиймээс ийм их хэмжээний зардал гаргах үнэхээр хүнд байна. Тухайлбал, гишүүд тойрогтоо ажлын тайлангийн сэтгүүл тараасан. Тэр нь манай баруун бүсийн тойрогт ойролцоогоор 300 сая төгрөгийн зардал гаргаж байгаа.
Надад ийм мөнгө байхгүй учраас би сэтгүүл тарааж чадаагүй. Тиймээс иргэдээсээ дэмжлэг хүсэж байна" гэлээ.