Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Тавдугаар сарын 31-ний баасан гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10:00 цагт: “Блью Скай”-д: Тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг хөндсөн “Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно.

10:00-12:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр” судалгааг танилцуулсан хэлэлцүүлэгтэй.

10:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Төсвийн нээлттэй байдал” олон улсын судалгааны Монгол Улсын дүнг танилцуулна. Утас: 7611-3207.

11:00 цагт: Хөдөлмөрийн ордонд: “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хэвлэлийн хурал зарлажээ. Утас:9900-7925; 9111-7815.

11:00 цагт: ЭМЯ-ны үүдэнд: Гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн халамж, төрийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: СХД-т нэр дэвшигч Ч.Номин хууль зөрчиж буй талаар иргэдийн төлөөлөл СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт: “Төгс-Орд капитал” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг хууран мэхлэн 4,5 тэрбум төгрөг луйвардсан талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: ХААИС-д: Мал аж ахуйн технологийг дамжуулах төвийн нээлт болно. Утас: 8007-3100.

-Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. "Тамхины үйлдвэрлэл, хөндлөнгийн оролцооноос хүүхдүүд, өсвөр үеийг хамгаалья" уриан дор болж байна.

-Олон улсын “Хөдөлмөрийн эмчилгээний үнэт зүйлийг хувцаалцая” II их хурал эхэлнэ. Хуралд Дэлхийн Хөдөлмөр заслын холбооны ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонгконгийн эрдэмтэд, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүд оролцож туршлага солилцоно. Утас: 8922-2809.

-СЭМҮТ-ийн удирдлага 2 жил эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийж байгаа талаар тус эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд мэдээлнэ. Утас: 8807-4737.

СУРВАЛЖИЛГА: Наймдугаар ангийн сурагч автомашинаас ч хурдтай сурронтой давхиж байна
СУРВАЛЖИЛГА: Наймдугаар ангийн сурагч автомашинаас ч хурдтай сурронтой давхиж байна
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.