Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түймэр дэгдэж байх үеэр Австралийн ерөнхий сайд арал дээр амарч байжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 37 секунд

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Австралийн түймэр дээр өөрийнхөө кабинетийг сайн ажилласан гэж өмөөрсөн байна.

Бүтэн найман сарын өмнөөс Австрали улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл болоход бэлэн биш гэж гал сөнөөгчид болон тус улсын онцгой байдлын албаны хуучин дарга анхааруулж эхэлжээ. Харин Моррисоны засгийн газар түймрийг бараг зогсоох боломжгүй болсон үед л арга хэмжээ авч эхэлжээ.

Түймэр дэгдэхээс өмнө онцгой байдал болон гал командын мэргэжилтнүүд Моррисоны засгын газартай хэд хэдэн уулзах гэж оролдсон боловч ерөнхий сайдын засгын газар нь хүлээч авч уулзаагүй байна.

Мөн Австрали улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох, сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх зэрэг зургаан төрөлд хамгийн муу бодлоготой улсад тооцогджээ. Шинээр хөгжиж байгаа буюу дундаж орлоготой орнууд болон хөгжингүй 57 орны байгаль орчныг хамгаалах бодлогод хийсэн шинжилгээгээр Австрали тогтмол хамгийн сүүлийн байруудад орсон байна. Уг тайланд Моррисоний засгийн газрыг байгаль орчиниг хамгаалах тал дээр хамгийн "ухарсан" бодлоготой кабинет гэж дүгнэсэн байна.

Яагаад гэвэл Австралийн засгийн газар 2030 онд нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээгээ бууруулах зорилтынхоо талаар тодорхой тоо илэрхийлж чадаагүй бөгөөд энэ сэдвээр урт хугацааны стратеги боловсруулаагүй байна. Түүнчлэн австралийн засгийн газар 2020 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний зорилт дэвшүүлэхгүй байгаа атлаа нүүрсний олборлолтыг үргэлжлүүлэн дэмжиж байгаа бөгөөд 2019 оны 4-р сард маш их маргаан дагуулсан Адани нүүрсний уурхайн олборлолтыг эхлүүлэхийг зөвшөөрсөн байна.

Австралийн түймэр дор хаяж 23 хүний аминд хүрч, хэдэн арван мянган хүн гэр оронгүй болсоны улмаас нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ. Харамсалтай хагас тэр бум буюу 500 сая гаруй ан амтад устаад байна. Гэтэл Австралийн шадар сайд Майкл МакКормак хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх баримтуудыг няцааж, "ногоон намын хүмүүсийн худал ухуулга. Австралийн ногоон нам цаг уурын асуудлыг ган гачиг болон түймэртэй холбож улс төрийн оноо авах зорилготой” гэж няцаажээ.

Түймэр хамгийн их дэгдэж байсан үед ерөнхий сайд Скотт Моррисон Гавай арал дээр амарч байсан ба түүнийг олон нийт хариуцлагагүй лидер хүчтэй шүүмжилж байна.

Гэвч тэрээр өнгөрсөн ням гарагт дээрх бүх шүүмжийг, тэр бүү хэл дэлхийн дулаарал энэ том түймрийг үүсгэхэд маш их нөлөө үзүүлсэн гэдгийг үгүйсгэсэн байна.

Хоёр өдрийн өмнө тэрээр түймэрт бүрэн сүйрсэн нэгэн хотод очиж хохирсон иргэдтэй уулзах гэсэн боловч хэн ч түүнтэй гар бариагүй байна. Иргэд түүнийг хүчтэй шүүмжилж түүний Либерал намд саналаа өгөхгүй гэх мэтээр ууртай хүлээж авсан учраас Моррисон тэр уулзалтыг даруй дуусгаж машиндаа суун оджээ. 

Эх сурвалж: Financial times, Guardian

Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров
Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.