Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын тухай хуулийг даган гарах зарим журмын төсөлд санал авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль нь 7 бүлэг, 50 гаруй зүйл, заалттайгаар батлагдсан ба 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Тус хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг даган 37 дүрэм, журам, стандарт, аргачлал, нормативыг боловсруулж, батлах юм.

ХНХЯ, БШУЯ хамтран уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, Нөхцөл байдлын үнэлгээ хийх журмын төсөл, Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмын төслийг танилцуулж, оролцогчдын саналыг авчээ.

Уулзалт хэлэлцүүлэгт ХНХЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн мэргэжилтнүүд, хорооны Хамтарсан багийн төлөөлөл, ТББ, ОУБ, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид нийт 50 гаруй хүн оролцож, саналаа өглөө.

ТОДРУУЛГА: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн
ТОДРУУЛГА: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.