Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Hipay аппликейшнээр “Улаанбаатар марафон“-д хэрхэн бүртгүүлэх вэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт энэ сарын 25-нд болох бөгөөд үндсэн зургаан төрөлтэй явагдах юм. Тэгвэл тус марафонд оролцох хүсэлтэй иргэд Hipay аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ,

https://ubmarathon.hipay.mn/ веб сайтаар болон www.hipay.mn/app гар утасны аппликейшнийг ашиглан "Улаанбаатар марафон 2024" цэс рүү орж бүртгүүлээрэй.

Ташрамд дуулгахад,

  • 1.5 км зайд гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол таван км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэ хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5,000 төгрөг.
  • 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг.
  • 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50,000 төгрөг.
  • Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна.

Харин тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүйг зохион байгуулагчид нь тодотгож байгаа юм.

Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

П.Сайнзориг: ТТБ-ын өмч бол олон нийтийн өмч. Да.Ганболдын хувийн өмч биш
П.Сайнзориг: ТТБ-ын өмч бол олон нийтийн өмч. Да.Ганболдын хувийн өмч биш
 
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Outlaw хамтлаг 20 жилийн ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.