Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралийн түймэр: Бороо орсон ч томоохон түймрүүд дахиад гарна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 56 секунд

Австралид бороо орж, агаарын хэм буураад байгаа ч улс орон даяар гарч буй түймэр үргэлжлүүлэн асахыг албаныхан анхааруулж байна.

Австралийн зүүн эрэг Сиднейгээс Мэльбурн хүртэл хөө тортогтой бороо орж, Нью Саут Уэльсийн зарим хэсэгт ширүүн бороо ороод байгаа.

Гэвч пүрэв гарагт агаарын хэм дахин өснө гэж албаны хүмүүс анхаарууллаа.

Викториа, Нью Соут Уэльс мужийн том түймрүүд хоорондоо нийлж асар том түймрийг бий болгохоор байна гэж мэдэгдлээ.

Энэ долоо хоногт хэдэн зуун өмч хөрөнгө галд автаж Австрали улс хамгийн хүнд үеүдийн нэгтэй тулгарлаа. Хөдөөгөөс эхлээд том хотуудад тэнгэр улайж, агаарт үнс, утаа дүүрээд байв.

Орон гэрээ орхиж зугтсан хэдэн мянган хүнийг нөөцөөр хангахаар албаны хүмүүс ажиллаж байна.

Эх сурвалж: BBC

"2019 оны НӨАТ-ын буцаан олголтын баримт бүртгэл нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагт хаагдана"
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.