2019 онд хэвлэгдсэн баталгаажуулаагүй байгаа төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59:59 цагт хаагдана. Иймд иргэд 2019 оны бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа хугацаандаа бүртгүүлэх шаардлагатай юм.
Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд Хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13,090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43,714 иргэнд гар утасны ибаримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд 2020.01.08-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлах хэрэгтэй аж.