Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

15 жилийн хугацаатай эзэмшсэн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барьсан барилгыг буулгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж эхлүүлсэн барилгыг буулгаж, зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныхан өгсөн билээ. Үүний дагуу өчигдөр /2024.05.10/. тус барилгыг буулгах ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Уг газрыг УИХ-ын гишүүн асан Л.Балдан-Очир эзэмшдэг. Барилгыг барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааснаас гадна бохир усны ф700 мм голчтой төв магисртал шугам дээр барьж хамгаалалтын зурвасыг зөрчсөн” гэдгийг хэлж байв.

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 градус дулаан байна
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 градус дулаан байна
 
Т.НЯМ-ОЧИР: ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалт судалгаанаас үзэхэд карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй