Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хонг Конгийн холбооны асуудал хариуцсан албаны шинэ дарга хотыг “зөв зам”-д буцааж оруулахыг хүсэж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Хонг Конг дахь БНХАУ-ын холбооны асуудал хариуцсан албаны шинэ дарга даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Хятад улс Азийн санхүүгийн төв байсан, үүнийг буцааж зөв замд оруулна” гэж хэллээ.

65 настай Луо Хуйнинг 2017 оноос хойш тус албан тушаалд байсан Ван Жиминийг орлохоор болж байна.

Бээжингээс холбооны асуудал хариуцсан хуучин дарга Ван Жиминийг Хонг Конгийн асуудлыг шийдэж чадахгүй байсан учир оронд нь өөр хүн тавихаар төлөвлөж байсныг 11 сард Reuters агентлагаас мэдээлж байсан. Хонг Конгт ардчилалын төлөөх эсэргүүцлийн жагсаал зургаан сар гаруй үргэлжлээд буй.

Холбооны асуудал хариуцсан алба бол БНХАУ-ын Төрийн зөвлөлд мэдээлж, Бээжингийн нөлөөлөлийг Хонг Конгт тусгах үүрэгтэй. Хятадын захиргааны бүсийн нөхцөл байдлыг буруу тооцоолсон гэх шалтгаанаар Эх газрын Хятадад шүүмжлэлд өртөөд байгаа.

Та мэдэх ёстой

Эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн Хонг Конгийн тэмцэл зургаан сард эхэлсэн. Харин одоо цагдаагийн харгислалыг шалгахыг шаардаж, ардчилсан шинэчлэл бий болгохыг хүссэн томоохон хөдөлгөөн болж хувираад байна.

11 сард болсон сонгуулиар ардчиллын төлөөх хөдөлгөөн урьдчилсан тооцоолоогүй их санал авсан. 

Эх сурвалж: The Reuters

Цахим сүлжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал хураасны маргааш хүртэл хааж болзошгүй
Цахим сүлжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал хураасны маргааш хүртэл хааж болзошгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.