Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Шижирбат: Мэргэжлийн бус хүмүүс “МОНАДА“-д үүрлэж самарсаар ирлээ. Ямар ашигтай байдаг болоод, зууралдаад байдаг юм

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 5 секунд

Спортын тайлбарлагч С.Шижирбат "МОНАДА"-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг, О.Одбаяр, Э.Бадарууган, Ч.Наранбаатар нар аа, яачхав аа.

Авлигатай тэмцэх газар, Улсын бүртгэлийн газраас "МОНАДА"-ийн өчнөөн жилийн хууль бус үйлдлүүдийг тогтоосон. Монголын спортын ертөнцийг бузарласаар ирсэн Монада одоо хүчингүй эрх зүйн чадамжгүй байгууллага болчоод байна.

Мэргэжлийн бус хүмүүс "МОНАДА"-д үүрлэж самарсаар ирлээ. Ямар ашигтай байдаг болоод, зууралдаад байдаг юм.

Монголын Үндэсний Олимпийн Хороо Дэлхийн допингийн эсрэг дүрмээр олгогдсон эрх, үүргийнхээ дагуу шинээр допингийн төвөө байгуулах ёстой. Наадам, Олимп дөхчихлөө. Анхнаасаа буруу байгуулагдсан байгууллагыг өөрчилж засаж, шинээр байгуулахаас өөр замгүй ээ.

Хууль дүрэм журмынхаа дагуу шинээр допингийн төвөө байгуулахгүй бол энэ асуудлууд чинь засагдахгүй, дуусахгүй, цэгцрэхгүй ээ. Шударга ажилламаар байна аа" гэжээ.

Боловсролын зээлийн сангаар дамжуулан тусгай мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх шаардлагатай
Боловсролын зээлийн сангаар дамжуулан тусгай мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх шаардлагатай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.