Зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлийг янжуур тамхи 30 хувь, электрон тамхи 19 хувиар нэмэгдүүлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 7 секунд

Дэлхий дээр жилд 8 сая гаруй хүн зөвхөн тамхинаас үүдэн амь насаа алддаг. Өөрөөр хэлбэл 8 секунд тутамд нэг хүн, 10 үхэл тутмын нэг нь янжуур тамхинаас үүдэн нас бардаг гэсэн үг. Угтаа тамхитай холбоотой өвчлөл хийгээд нас баралтын шалтгааныг тайлбарласан судалгааг жил бүр олон улсын эрдэмтэд хийж, тамхины хор хөнөөлийг тайлбарласаар л байдаг. Гэвч энэ нь хүмүүсийг тамхинаас татгалзахад нь тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй байна. Тамхи яагаад үхлийн аюултай вэ.

Тамхийг удаан хугацаанд хэрэглэснээр цусны бүлэгнэлтийг хариуцдаг ялтас эс өөр хоорондоо наалдаж бүлэгнэдэг. Үүнээс үүдэж судас бөглөрч, зүрхний шигдээс, тархины цус хомсдох буюу харвах мөн захын судасны өвчин зэргийг үүсгэдэг байна. Түүнээс гадна тамхины хор хөнөөлийг тайлбарлах хамгийн энгийн жишээ бол манай улс. Учир нь Монгол Улсад тамхинаас шалтгаалсан зүрх судасны өвчин, хорт хавдрын өвчлөл тэргүүлдэг. Бас жилд 4300 гаруй хүн амиа алддаг гэсэн судалгаа бий.

Мөн АНУ-ын Засгийн газрын Эм, эрүүл мэндийн сайтад, “Янжуур тамхийг идэвхтэй хэрэглэх нь титэм судасны бөглөрөл, зүрх судасны өвчлөлийг үүсгэж, нас баралтыг 30 хувиар нэмэгдүүлдэг. Нас барах эрсдэл нь тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад 2 дахин нэмэгддэг, угтаа 40 нас хүрэхээсээ өмнө тамхинаас татгалзаж чадвал нас барах эрсдэлийн 90 хувиар бууруулдаг” гэх мэдээллийг нийтэлжээ. Мөн утаат янжуур тамхи нь 7000 гаруй химийн хорт бодис агуулдаг ба тамхинаас ялгарах бохь буюу тар нь хорт хавдар үүсгэгч 70 гаруй хорт бодис үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй юм.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд хүмүүс янжуур тамхинаас татгалзахын тулд цахилгаан болон халаадаг тамхийг их хэрэглэх болсон. Угтаа бол утаат тамхины эрин үе дуусаж, шинэ тутам үүсэж халаадаг тамхи, никотин дамжуулах систем зэрэг нь дэлхий нийтийг байлдан дагуулаад буй. Тиймдээ ч халаадаг, цахилгаан тамхин болон янжуур тамхины хор хөнөөлийг судалсан судалгааг эрдэмтэд, судлаачид хийсээр байна. Тухайлбал,

Medical News Today веб сайтад Америкийн Зүрх Судас Судлалын Коллежоос гаргасан цахилгаан тамхины сөрөг нөлөөг танилцуулсан судалгааны үр дүнг байршуулжээ. Тодруулбал, “Цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь огт хэрэглэдэггүй хүнээс 19 хувиар их байдаг гэж тогтоожээ. Энэ нь янжуур тамхитай харьцуулахад 2 дахин эрсдэл багатай гэж үзэж байгаа ч илүү их судалгаа шаардлагатай гэж үзэж буй юм.

Цахилгаан тамхины хэрэглээг дэлхийн 132 улс хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр дундаа зөвхөн насанд хүрэгчдийг тамхинаас татгалзаж чадахгүй бол цахилгаан болон халаадаг тамхи хэрэглэхийг эрүүл мэндийн төвүүд нь зөвлөдөг болжээ. Гэвч манай улсад одоохондоо зохицуулах хууль журам байхгүй байгаа нь өсвөр насны хэрэглээний тархалттай холбоотой нийгмийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа. Хамгийн сүүлд 2023 оны 12 сараас Нийслэлийн засаг даргын тамгын газраас 18 нас буюу насанд хүрээгүй хүнд худалдаалахыг хориглосон захирамж мөрдөгдөж байна.

ТАНИЛЦ: МҮОНРТ-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан
ТАНИЛЦ: МҮОНРТ-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлан
 
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Аймгийн арслан Д.Алтанцоож түрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!