Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Энэ удаагийн сонгуульд ойрд, хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Тиймээс шударгаар өрсөлдөцгөөе

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг.

Харин өнөөдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Энэ удаагийн сонгуульд ойрд, хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Тиймээс шударгаар өрсөлдөцгөөе" хэмээлээ.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээжээ
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээжээ
 
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч  Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монголд ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.