Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дэлгэрсайхан: Хөдөө орон нутагт эрх зүйн орчныг бий болговол бие даан хөгжих боломжтой болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

"Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд байгаа Хот тосгон, түүний бие даасан байдлын тухай хуулийг бүлгийн хурлаар оруулж УИХ-д өргөн барих асуудлыг Засгийн газраас үүрэг болгосон.

Энэ хууль нь 1993 онд батлагдаж байсан хууль бөгөөд өнөөдөр орчин нөхцөл нь өөрчлөгдөж, зарим аймаг орон нутаг бие даан эдийн засгаа бүрдүүлдэг болсон. Мөн Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлснээр олон амйаг, орон нутаг өөрөө тасвөө бүрдүүлдэг болох ёстой. Үүнтэй уялдуулаад эрх зүйн байдлыг нь өөрчилж өгөхгүй бол цаашид бүх зүйл хаалттай буюу зөвхөн УИХ, ЗГ-аас шийддэг баригдмал байдлыг арилгаж байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт эрх зүйн орчныг бий болгосноор орон нутаг бие даан хөгжих боломжтой болно. Ялангуяа нийслэл өөрийн гэсэн бие даасан хуультай болбол нийслэл хотод тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой болно гэсэн үг.

Мөн үүнийг дагалдуулж, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь амьдралын шаардлагаар батлагдаж байна. Энэ хүрээнд яамдуудаас санал асууж, энэ хаврын чуулганаар батална" гэв.

Шинэ зуун мод хот маш том тээвэр ложистикийн бүс болно
Шинэ зуун мод хот маш том тээвэр ложистикийн бүс болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.