Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “Баян“ хочит Р.Базар нь 65 орчим тэрбум төгрөгийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

"Баян" хочит Р.Базарыг өчигдөр /2024.04.15/ ЭЦА-наас тайлбар мэдүүлэг авахаар саатуулсан. Түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж эхэлсэн юм. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ талаар тайлбар өглөө. Тэрбээр,

"Дээрх хэргийн талаар Прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Цагдаагийн байгууллагаас мэдээлнэ. Миний хувьд дээрх асуудлаар ямар ч мэдээлэлгүй байна. Харин Р.Базар гэх хүний талаар нэг мэдээлэл бий. Европын сэргээн босголт, хөгжлийн банканд 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүхийн шийдвэр гарсан. Үүний 13.3 тэрбумыг барагдуулж, үлдсэн 65 тэрбум төгрөгийг төлөхгүй байгаа" гэв.

“ЭМД-ын санхүүжилтийг 2 дахин нэмсэн. Гэтэл энэ мөнгө том дарга нарын компаниудыг санхүүжүүлэхэд зарцуулагдсанд харамсаж байна“
“ЭМД-ын санхүүжилтийг 2 дахин нэмсэн. Гэтэл энэ мөнгө том дарга нарын компаниудыг санхүүжүүлэхэд зарцуулагдсанд харамсаж байна“
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө
Дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч 106.920 төгрөг төлнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.