Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэгт хүчний ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Б нь галт хэрэгслийг хувьдаа завшжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангид нууцын хэрэг хөтлөгчөөр ажиллаж байсан Г.Б нь өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны галт хэрэгслийг хувьдаа авч завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

28.7 дугаар зүйл. Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших

1.Цэргийн алба хаагч өөрт нь хэрэглүүлэхээр тавьж олгосон цэргийн хувцас, хэрэгсэл, эд зүйлийг бусдад худалдаж, арилжиж, бэлэглэж, барьцаанд өгч завшсан, тэдгээрийг арчилж хамгаалах, хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

М.Оюунчимэг: Хэвлэн нийтлэх эрхийг хавчин боогдуулж байгаагийн ард улс төрийн зорилго явж байгааг үгүйсгэхгүй
М.Оюунчимэг: Хэвлэн нийтлэх эрхийг хавчин боогдуулж байгаагийн ард улс төрийн зорилго явж байгааг үгүйсгэхгүй
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.