Сэлэнгэ аймгийн цагдаагийн дөрвөн албан хаагчийн хэргийг АТГ руу шилжүүлж, харьяалал тогтоох саналыг прокурорын байгууллагаас өнөөдөр шийднэ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй асуудал үүсээд буй. Улмаар уг хэргийг ЦЕГ-ын дотоод хяналт, шалгалтын газар, МБА-ны тусгай субьекттэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл ЦЕГ-аас УЕПГ-т уг хэргийг АТГ руу шилжүүлэх саналаа өгсөн аж. Учир нь олон нийтийг сэрдхийлгэсэн уг хэргийг харьяалал тогтоолгон хөндлөнгийн хяналттайгаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх саналаа өгчээ. Уг саналыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 08-ны өдөр УЕПГ-аас АТГ руу шилжүүлэх эсэхийг шийдэх юм.
Хүчингийн хэрэгт холбогдоод буй цагдаа нарын хэргийг АТГ руу шилжүүлэх саналыг өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.