Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын хар дүрсийг эвлүүлж нэвтрүүлэг болгож цацсан гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сэтгүүлч Б.Ганчимэгийн найз н.Туяа HERO энтертайментын найруулагч Б.Баатарын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сэтгүүлч Б.Ганчимэг өөрийн үүсгэн байгуулсан сэтгүүлтэй. Ирэх дөрөвдүгээр сард гарах сэтгүүлийн дугаарт зочны ярилцлагыг хийх үеэр HERO энтертайментын найруулагч Б.Баатар зочинтойгоо ярилцаж байсан ярианы хар дүрс, хоорондоо хөөрөлдөж байсан яриаг эвлүүлэг хийж нэвтрүүлэг хийсэн нь сэтгүүлчийг хохироосон гэж үзэж байна. Найруулагч Б.Баатар ашиг олохын төлөө бусдын эрхийг зөрчиж сэтгүүлч Б.Ганчимэгийн эмэгтэй хүний хувьд, иргэний хувьд эрхийг нь зөрчсөн. Сэтгүүлчийн хувьд нэр хүндэд халдаж доромжилсон гэж хандсан. Хэрэв телевизийн нэвтрүүлэг байсан бол Б.Ганчимэг эгч өөрийнх нь оюуны өмч байх ёстой. Гэрээ байгуулах ёстой. Тиймээс өөрийг нь доромжилсон гэж эмэгтэй хүний хувьд үзэж байна. Сэтгүүлийн ярилцлага хийж байхад хар дүрсийг нь авч нэвтрүүлэг цацсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нь Б.Ганчимэгийн сэтгэлзүй, эрүүл мэндэд нь нөлөөлж байна” гэлээ.

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ
 
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.