ТАНИЛЦ: 2024 онд зам засварын шинэчлэл хийх 17 байршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ жил Улаанбаатарын хотын гол болон туслах гээд нийт 13 замд засвар, шинэчлэл хийхээр болжээ.

Намъянжугийн гудамжны Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлах бөгөөд уг засварын ажил өнөөдрөөс эхэлж байна. Амгалангийн буюу Ботаникийн эцсээс Гачуурт хүртэлх зам энэ сарын 7-ноос эхэлнэ. Эдгээр замын засварын ажил тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийгдэх юм байна.

Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэн, хучилт хийх хөрөөдөх ажлууд хийгдэж байна. Энэ сарын 10-наас асфальт үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засна гэдгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэв.

зураг

“АН-ын бүлгийн гишүүдийн дөрвөн сарын өмнө өргөн барьсан хууль хэлэлцэх асуудалд ордоггүй. Парламент дотроо дарангуйлал тогтоод байгаа юм уу“
“АН-ын бүлгийн гишүүдийн дөрвөн сарын өмнө өргөн барьсан хууль хэлэлцэх асуудалд ордоггүй. Парламент дотроо дарангуйлал тогтоод байгаа юм уу“
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!