Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 23 секунд

Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, өнөөдөр /2024.04.03/ өглөө орон нутгийн цагаар 8 цагт болсон 7,4 магнитудын газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтжээ. Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний Паркад алхалт хийж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алдсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлэлт хийсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж.

1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 7,7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдож 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтсэн ба олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойшхи тохиолдож буй хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Н.Мягмарыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Н.Мягмарыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.