Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томилжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг Нийслэлийн Засаг даргын орлогч томилогдсон тул ТНБД-ын суудал эзгүй байсан юм.
Н.Мягмар нь “Тавантолгой төмөр зам” ХХК-д Засгийн газраас томилсон онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байв. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр зургаан сарын хугацаатай томилон ажиллуулсан байдаг.
Мөн тэрбээр Хууль зүй дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул, ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргын албыг тус тус хашиж байсан.
Түүнчлэн, УИХ-ын Тамгын газарт Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад, ийнхүү Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.