Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорих ангиас шүүгдэгч нарыг шүүх рүү хүргэх замдаа цагдаа нар ЗОДСОН уу ?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өмгөөлөгч О.Анхбаяр "Цагдаагийн алба хаагчид 461 дүгээр хорих ангиас шүүх рүү хуяглан авчирч байгаа шүүгдэгч нарыг замдаа зодож, эрүүдэн шүүсэн хэрэг өнөөдөр өглөө гарсан" талаар өөрийн цахим хуудаснаа пост бичжээ. Энэхүү шалтгаанаар шүүх хурал завсарласан байна.

Өмгөөлөгч О.Анхбаяр "Монголын шүүхийг, прокурорыг, өмгөөлөгчдийг ингэж үл тоох гэж. Бүхэл бүтэн шүүх засаглал, шүүн таслах ажиллагааг уландаа гишгэдэг цагдаа нар байх юм. Шүүгдэгч нарыг шүүх рүү хүргэх явцдаа зодно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ улс чинь хуультай шүү" гэдгийг онцолжээ.

Бид хохирогчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалтай холбогдоход "Тийм зүйл болсон нь үнэн. Эргээд хариу хэлье" гээд утсаа салгав. Эх сурвалжийн мэдээллээр шүүгчдэгч нар нь шүүх танхимын өмнө цагдаа нарт зодуулсан гэдгээ хэлсэн байна.

Өөр эх сурвалжийн мэдээллээр шүүгдэгч нар шүүх рүү явахгүй гэж эсэргүүцсэн учраас цагдаа нар албадлагын арга хэмжээ авсан гэв.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас тодруулах гэтэл албаны хүмүүс утсаа авсангүй.

Ж.Бат-Эрдэнэ: Хотын дарга Х.Нямбаатар  “Ногоон автобус“-ны сонсголд шаардлагатай бүх материалыг гаргаж өгнө гэсэн
Ж.Бат-Эрдэнэ: Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон автобус“-ны сонсголд шаардлагатай бүх материалыг гаргаж өгнө гэсэн
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.