Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амартүвшин: Сонгууль дуустал Либертари намыг бүртгэхгүй түдгэлзүүлж байгаагаа УДШ-ээс мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Либертари намыг үүсгэн байгуулагч комедиан Д.Амартүвшин намаа Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгч буй талаараа өнгөрөгч долоо хоногт мэдэгдээд байсан. Тэгвэл Улсын Дээд шүүх тус намыг бүртгэхээс дахин татгалзсан хариу өгчээ. Тэрбээр энэ талаар "Сонгууль дуустал Либертари намыг бүртгэхгүй түдгэлзүүлж байгаагаа Улсын Дээд Шүүхээс мэдэгдлээ" хэмээн ярилаа.

Эргэн сануулахад, тэрбээр өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр намаа бүртгүүлэх хүсэлтээ өгч байсан боловч Дээд шүүх түүнийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм. Ингэхдээ шүүхээс хүсэлтээс татгалзсан шалтгаанаа "Гишүүдийнх нь ургийн овог, овог, регистрийн дугаар зөрсөн. Мөн зарим мэдээлэл зөрүүтэй" хэмээн тайлбарласан байдаг.

Ч.Наранбаатар: Монголын тамирчид Парисын олимпод оролцох 10 эрх авсан. 45-аас багагүй эрх авахаар төлөвлөсөн
Ч.Наранбаатар: Монголын тамирчид Парисын олимпод оролцох 10 эрх авсан. 45-аас багагүй эрх авахаар төлөвлөсөн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.