Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Хот хоорондын зорчигч тээврийн автобус ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө гарсан байна. Тодруулбал, Өмнөговь, Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүмүүс Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд зарим иргэдийн биеийн байдал хүнд байгаа аж.

Бид Төв аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдоход "Өнөө өглөө автобусны осолд орсон 20 гаруй хүн манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг утсаар өгөх боломжгүй" гэлээ.

Харин ГССҮТ-өөс тодруулахад, "Манайхаас алсын дуудлагын хоёр баг очсон газар дээр нь ажиллаж байгаа. Яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа учраас одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултыг өгсөн юм.

Бид ослын талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Төсвийн байнгын хороо дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.