Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“С.Батболд даргын төрсөн өдрөөр МАН, МАХН гэж хуваасан шийдвэр шүүх дээр гарсны дараа нь Ц.Элбэгдорж “Та нарт би шүүхээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж хэлсэн байдаг“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс цацагдаж эхэллээ. Тус нэвтрүүлгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49, нүүрсний хэрэг, ҮХӨ зэрэг чухал асуудлуудаас гадна С.Зоригийн хэрэг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцжээ.

Энэ үеэр тэрбээр "С.Батболд даргын төрсөн өдрөөр МАН, МАХН гэж хуваасан шийдвэр шүүх дээр гарсан. Дараа нь Ц.Элбэгдорж "Та нарт би шүүхээр ялалтыг чинь баталгаажуулж өглөө шүү” гэж хэлсэн байдаг ‼️

Тэр орой нь Ерөнхий шүүгч Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТЕГ-ын дарга Б.Хурц, ЕТГ-ын дарга П.Цагаан, АН-ын дарга Н.Алтанхуяг болон бусад хүмүүс Их тэнгэрт уулзсан" гэсэн юм.

Т.Мөнхсайхан: ЭМ-ийн салбарын ажилчдын чадвар сайн байгаа ч харилцаа хандлага, үйлчилгээний аюулгүй байдал дээр анхаарч ажиллах шаардлагатай
Т.Мөнхсайхан: ЭМ-ийн салбарын ажилчдын чадвар сайн байгаа ч харилцаа хандлага, үйлчилгээний аюулгүй байдал дээр анхаарч ажиллах шаардлагатай
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.