Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюутолгой“-н ажилчид цалинг нь хасаж байгааг эсэргүүцлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

“Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ажилчдын төлөөлөл "Компанийн зүгээс ажилчдынхаа цалинг хасах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан. Харамсалтай нь, үйлдвэрчний эвлэл бидний төлөө ажилласангүй. Иймээс бид өөрсдийнхөө эрхийг хамгаалж цалин бууралтын эсрэг мэдээлэл өгч байна" гэв.

Тэдний хэлснээр цалинг 25-30 орчим хувиар, үүний дотор дундаж цалинд орж буй шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал зэргийг хасахаар болсон байна. Гэхдээ ажилчдын хувьд дунджаар 50 хувь хасаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Үргэлжлүүлэн ярихдаа "Манай компани бидний асуудлыг богино хугацаанд шийдвэрлэсэн бол өнөөдрийн ийм нөхцөл үүсэхгүй байлаа. Арга буюу бид Өмнөговь аймгаас Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу үзэл бодлоо илэрхийлэхээр ирлээ. Компанийн зүгээс 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр гаргасан шийдвэрээ өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй тодорхой мэдээлэл өгөөгүй тул өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байна. Бид тодорхой хэмжээний дүгнэлт гаргахад 50-60 хувь цалинг хассан гэж хардаж байгаа. Ямар системээр бодсон нь тодорхойгүй. Цаашид хуульд заасан үндсэн цалин, гэрээний нөхцөлд заасны дагуу цалин авах ёстой учраас шаардлага хүргүүлж байна. Иймээс компанитай тохиролцоо хийхгүй" гэлээ.

Ц.Цэрэнпунцаг: НӨАТ-ын 2 хувийг 5 хувь болгохын тулд татварын цогц реформ хийх шаардлагатай
Ц.Цэрэнпунцаг: НӨАТ-ын 2 хувийг 5 хувь болгохын тулд татварын цогц реформ хийх шаардлагатай
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.